Туркийн профессор Селчук Пекер Монголд хоёр өдөр ажиллаж, 100 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийлээ.

Туркийн профессор Селчук Пекер Монголд хоёр өдөр ажиллаж, 100 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийлээ.

БНТУ-ын Истамбул хотын “KOC HEALTH CARE”-ийн харьяа KOЧ Их Сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Селчук Пекер эмч манай улсад ирж 2 өдөр ирж ажиллах хугацаандаа 100 гаруй Монгол иргэнийг үнэ төлбөргүй үзэж зөвлөгөө өглөө

KOЧ Их Сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Селчүк Пекер Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Тархины гүний байрлалтай хавдар, АВМ , гурвалсан мэдрэлийн өвдөлт , уналт, таталт, хөдөлгөөний эмгэгтэй иргэдийг үзэж зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Мөн энэ төрлийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд сургалт семинарыг зохион байгууллаа. 

Тархины хавдрын хувьд эрт оношилгоо, хамгийн гол нь эмчилгээний үр дүн чухал байдаг. Манай улсын хувьд хавдраар оношилогдож эдгэрч байгаа тохиолдол цөөнгүй ч эцсийн шатандаа оношилогдож эмчилгээгүй болох тохиолдол их байна. Тэгвэл дэлхий дахинд хавдрыг оношилох техник технологи хөгжсөөр байгаа. Түүний нэг нь  Gamma knife юм. Турк улсын Коч их сургуулийн эмнэлэгийн Gamma knife тасаг нь олон улсын мэс заслын холбооны нарийн хяналт ажиглалт хэмжилтийн үр дүнд Шилдэг төвийн болзол ханган итгэмжлэгдсэн дэлхийд анхны төв болсон юм. Энэ эмчилгээний арга нь өвчтөнд цус алдалтүй мэсгүй эмчилгээний боломжийг олгодог байна. Эрчимт эмчилгээний шаардлаггүй зөвхөн хэдхэн цаг үргэлжилдэг эмчилгээний нэг хэлбэр юм. 2024 онд гэхэд тархины өвчтэй 1,5 сая гаруй өвчтөнийг Gamma Knife төхөөрөмжөөр эмчилсэн байна.

Турк улсын Истамбул хотын “KOC HEALTH CARE”-ийн харъяа KOЧ Их Сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Селчук Пекертай товч ярилцлаа.

“Сайн байна уу? Намайг Селчук Пекер гэдэг. Тархины хавдар болон хөдөлгөөний эмгэгүүдэд Гаммай найф эмчилгээг хийдэг. Монголд ирсэн зорилго маань монголын мэргэжил нэгт мэдрэлийн мэс заслын эмч, бусад мэргэжилтнүүдэд Гамма Найф эмчилгээний аргын талаар сургалт семинар зохион байгуулж, туршлага солилцон 100 гаруй хүмүүст үзлэг хийж зөвлөгөө өглөө. 

Гамма Найф нь 1960-аад оноос дэлхий даяар эмчилгээнд нэвтэрсэн эмчилгээний арга. Энэ нь тархины хэвийн бус өвчлөлтэй хавдартай хэсгүүдэд өндөр тунтай цацраг туяаг нэвтрүүлснээр тэр хэсгийг эмчилдэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Гамма найф нь тархийг хагалахгүйгээр маш өндөр тунтай туяаг тархины хавдартай, өвчлөлтэй хэсэг рүү өгч эмчилдэг мэсийн бус арга юм. Тархины хавдрын болон бусад эмгэгүүдийн үед ч Гамма Найфыг үр дүнтэй хэрэглэж байна”.

Селчук Пекер профессорийг ирсэн дээр үзүүлж зөвлөгөө авсан иргэд маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.