
Татварын боловсролыг багаас нь олгоно
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн багш, эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал бүх нийтийн татварын боловсролд анхаарах нь улс орны төсвийн орлого тасралтгүй байх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дөхөм болох, татвар төлөгчид хуулиа хэрэгжүүлэхэд ойлгомжтой хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтойг онцоллоо.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл ЕБС-ийн 2024 оноос хэрэгжиж эхлэх сургалтын хөтөлбөрт оруулах саналаа ирүүлэхийг бусад төрийн байгууллагууддаа уриалан ажиллаж байна. Татварын ерөнхий газрын зүгээс идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийллээ.